m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 05:19
105
П.Лхамдэгд ялагдаж ДАШТ-ийг өндөрлүүллээ

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -78кг-ийн эхний тойргийн барилдаан эхэллээ. Энэ жингийн эхний барилдаан ОУХМ, Ази тивийн хошой аварга П.Лхамдэгд болон Польшийн Погорзелек Дариатай нарын хооронд өрнөлөө.

Манай тамирчин өрсөлдөгчдөө вазари үнэлгээ алдсанаар эхний тойрогтоо ялагдал хүлээлээ. Ингэснээр тэрээр энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнийг орхиж байна. Түүний өрсөлдөгчийн хувьд Их дуулгын хошой хүрэл, гран пригийн алт, хошой хүрэл медальт тамирчин.