m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 06:40
52
“KFC”-д сууж байсан эмэгтэйн утсыг хулгайлсан хүүхдийг баривчилжээ

"KFC" түргэн хоолны сүлжээ рестораны Сүхбаатар дүүргийн “Выставка” худалдааны төвийн урьд байрлах салбараар үйлчлүүлж байсан нэгэн эмэгтэй охины хамтаар сууж байхад сэтгүүл зардаг хүүхдүүд идэж байсан хоол болон гар утсыг нь дээрэмдэн хэргийн талаар бид мэдээлсэн билээ. 

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж сэжигтнүүдийг баривчилсан байна. Энэ хэргийг А гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн гэнэ. Үйлчлүүлэгч эмэгтэй дээрэмдүүлсэн хэмээн мэдүүлсэн ч байцаалтын явцад дээрмийн бус хулгайлах төрлийн гэмт хэрэг байсныг тогтоожээ. 

А гэх уг хүүхэд нь цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байдаг, удаа дараа хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байсан боловч насанд хүрээгүй гэх шалтгаанаар суллагддаг байсан хүүхдүүдийн нэг гэнэ.