m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.28 09:19
251
Г.Нарангэрэл: Монголын хүүхдүүдийн ирээдүйн төлөө чадах бүхнээ зориулдаг

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг сурч, боловсроход багш нар хичээл зүтгэл гарган, хувийн цэцэрлэгүүд олноор бий болж үйл ажиллагаагаа явуулж байна. Хэдий олон цэцэрлэг байгаа ч чанарын шаардлага хангасан нь цөөн байна. Энэхүү стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдийн нэг нь “Номин” юм. Цэцэрлэгийн онцлог, сургалтын талаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа.

Номин цэцэрлэг хэд дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

-Манай цэцэрлэг гурав дахь жилийн элсэлтээ авч байна.  Есөн бүлэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жилийн хувьд шинэ өргөтгөлтэй болж шинээр гурван бүлэг нээж элсэлтийн үйл ажиллагаагаа явуулж байна.

-Цэцэрлэгийн хувьд хүүхдэд аюулгүй, чанарын шаардлага хангасан тоглоом маш чухал. Танай цэцэрлэг хаанаас тоглоомоо оруулж ирдэг вэ?

-Манай цэцэрлэг Герман, Польш зэрэг орнуудын тоглоомыг оруулж ирдэг. Барууны тоглоомууд  эдэлгээ сайтай, хүүхдэд аюулгүй хүнсний будгийг ашигладаг. Манай ихэнхи цэцэрлэгүүд БНХАУ-аас тоглоом оруулж ирдэг. Шинжилгээгээр химийн найрлагатай, төмөр, хүхэртэй будгаар будсан  байдаг. Энэ нь хүүхдийн биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Тиймээс тоглоом гэдэг хамгийн найдвартай, хүүхдэд аюулгүй байх учиртай.

Өнгөрөгч дөрвөн сард Солонгос улсад сургуулийн өмнөх боловсролын сургалтын хэрэгслийн талаарх үзэсгэлэн худалдаа, яармаг болсон. Солонгос улсын сургуулийн өмнөх боловсролын баг Эрүүл мэндийн яамтайгаа хамтраад элсэн баримлын шаврыг гаргаж авах гэж гурван жилийн турш судалгаа хийсэн юм билээ. Элсэн баримлын шавар нь хүүхдийн гарт байгаа нян бактерийг устгадаг давуу талтай, мөн  2-3 жилийн хугацаанд хэрэглэх бүрэн боломжтой. Манай цэцэрлэг тэрхүү баримлын шаврыг авч, хүүхдүүдэдээ хэрэглүүлсэн. Мөн манай цэцэрлэгийн тоглоомуудыг бусад газрууд сонирхож авч хэрэглэдэг болсон.

Элсэн баримлын шавар нь хүүхдийн гарт байгаа нян бактерийг устгадаг давуу талтай, мөн  2-3 жилийн хугацаанд хэрэглэх бүрэн боломжтой. 

-Таниас туршлага судлахаар багш нар ирдэг үү. Тухайлбал сайн чанарын тоглоом яаж, хаанаас авсан, орчноо яаж тохижуулсан гэх мэт?

-Ирэлгүй яах вэ. Манай зарим багш нар өөрийн хийсэн, судалсан зүйлээ нэгэндээ үзүүлэх дургүй байдаг. Миний хувьд би хийсэн бүтээсэн зүйлээ бусдад танилцуулж, олны хүртээл болгохыг илүүд үздэг. Бидний амжилт бол хав дараад суух зүйл биш. Учир нь олон хүүхэд, Монголын ирээдүй болсон хүүхдүүд сайн сайхан зүйл хэрэглэж, эрүүл саруул байх ёстой шүү дээ.

 Монголын ирээдүй болсон хүүхдүүд сайн сайхан зүйл хэрэглэж, эрүүл саруул байх ёстой шүү дээ.

-Улсын цэцэрлэгүүдийн хоолны үнэ нэг хүүхдийнх өдөртөө  1200-1400 төгрөг байна. Энэ нь хангалтгүй мэт санагддаг. Танайх хэдэн төгрөгт багтаж байна вэ. Түүнээс гадна хоол хүнсний бүтээгдэхүүнээ шинжилгээнд хэр хамруулдаг вэ. Эрүүл ахуйн шаардлагыг хангасан  өөрийн лабораторитой гэж сонссон?

-Манайх эрүүл ахуйн шинжилгээний лабораторитой. Хоолны хувьд бүх бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулдаг учраас эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан гэж хэлмээр байна. Амин дэмээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэхийг хичээж байна. Хүүхдүүддээ савлагаатай сүү, тараг гэхээс илүү амьд органик бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг.

Хүүхдүүддээ савлагаатай сүү, тараг гэхээс илүү амьд органик бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг.

-Хувийн гэлтгүй улсын цэцэрлэгүүд хүүхдүүдээс хичээлийн хэрэгсэл, ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг авчрахыг шаарддаг. Танайх эцэг эхчүүдээс ямар хэрэгсэл авдаг вэ?

-Боловсролын сайдын тушаалын дагуу тухайн хүүхдийн хичээлийн хэрэгсэл, ариун  цэврийн хэрэгслийг эцэг эхчүүд гаргана гэсэн заалт байдаг. Гэхдээ манай цэцэрлэг тийм зүйл шаарддаггүй. Зөвхөн үндсэн төлбөрөө аваад л хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг бид найдвартай, шинжилгээнд хамрагдсан хэрэгсэлээ өөрсдөө  гаргадаг.

Зөвхөн үндсэн төлбөрөө аваад л хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг бид найдвартай, шинжилгээнд хамрагдсан хэрэгсэлээ өөрсдөө  гаргадаг.

-Бага насны хүүхдэд зөв төлөвшил олгох асуудал багшийн ур чадвараас хамаарах асуудал. Цэцэрлэгийн боловсон хүчний хувьд ямар байгаа вэ. Танайх хэдэн багштай вэ?

-Миний хамгийн их бахархдаг зүйл бол багш нар юм. Манай багш нар  боловсролын салбарт 3-21 жил ажилласан чадварлаг хамт олон байгаа. 100 хувь боловсон хүчинтэй байгаа нь манай цэцэрлэгийн давуу тал.

100 хувь боловсон хүчинтэй байгаа нь манай цэцэрлэгийн давуу тал.

-Өөдлөх айл үүднээсээ гэдэг шүү дээ. Танай цэцэрлэгийн тохижолт их таалагдаж байна. Үлгэр жишээ цэцэрлэг учраас олон тэмцээн, уралдаанаас шагнал авч байсан уу?

-Хэдий байгуулагдаад гурван жил болж байгаа ч бид олон шагналын эзэн болсон.. 2014 онд “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”,  Хан-Уул дүүргийн өргөмжлөл гэх мэт олон шагнал хүртсэн. Манай дүүрэгт багш нарын дунд уралдаан олноор явагддаг. Эхний жил тусгай байр, сүүлийн тэмцээнээс дэд байрын шагнал хүртсэн.

-Цэцэрлэгийн хувьд  хүндрэлтэй асуудал бол цагийн хуваарь байдаг.Ажил тарах үетэй зэрэгцээд цэцэрлэг тарах нь эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байдаг. Цагийн хуваарь дээр ямар бодлого баримталж ажилладаг вэ?

-Төрийн байгууллагын ажил өглөө найман цагт эхэлдэг шүү дээ. Түүнийг бодолцож үзээд 07:30-19:30 хүртэл ажилладаг. Тэгэхээр эцэг, эхчүүд хотын аль ч газраас ажлаа тараад хүүхдээ авах бүрэн боломжтой. Ажил цуглахаас өмнө хүүхдээ хүргэж өгөх цаг гарна.

Түүнийг бодолцож үзээд 07:30-19:30 хүртэл ажилладаг.

-БСШУЯ-наас цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Цөм хөтөлбөр танай цэцэрлэг дээр хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

-Улс даяар ирэх сарын 1-нээс бага, дунд боловсролын цөм хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. Цөм хөтөлбөрийн гол онцлог давуу тал нь хүүхдийг хөгжүүлэх, өөрөөр нь хийлгэх, бие дааж аливаа зүйлийг хийж сургахад чиглэж байгаа юм. Бид энэ хөтөлбөрт зориулж хичээлийн бэлтгэлээ базаасан. Сургалтын программ, бодлого боловсруулсан.

-Цэцэрлэгийн багш нартай холбоотой асуудал багагүй гардаг. Хүүхэдтэй зүй бус харилцсан,  зодсон тохиолдол цөөнгүй гардаг. Зарим нэг цэцэрлэг камертай болсон байна лээ. Харин танай цэцэрлэг энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Манай цэцэрлэг бүрэн камертай учраас энэ асуудал санаа зовдоггүй.  Манай багш нар хүүхдийг хайрлаж хүмүүжүүлдэг учраас зодож, цохисон тохиолдол гарч байгаагүй.  Эцэг эхчүүд нэг бус удаа ингэж ярьж байсан. “Номин” цэцэрлэг өөлөх зүйлгүй хоол ундтай, цэвэр тав тухтай орчинг бүрдүүлж чадсан. Даанч хүүхэд эрх болгочих юм” гэж ярьдаг. Хүүхэд гэдэг хайран дунд өсөн, хайраас орчлонг таних ёстой хүмүүс.  Хүүхэд багшийгаа хараад уйлдаг, айдаг байх учиргүй.

Хүүхэд гэдэг хайран дунд өсөн, хайраас орчлонг таних ёстой хүмүүс.  

-Хүүхэд олноор цугласан газар халдварт өвчин амархан тархдаг шүү дээ. Танайх эмчтэй юу?

-Манай цэцэрлэг өөрийн гэсэн эмчтэй. Эмч маань долоо хоногт хоёр удаа хүүхдүүдэд үзлэг хийдэг. Ханиад хүрсэн хүүхдэд анхан шатны тусламж үзүүлж, шаардлага гарвал тусгаарлан, гэрийнхэнд нь мэдэгддэг. Орчин эрүүл, цэвэр байвал хүүхэд өвчин тусах нь бага байдаг юм.

-Сургуулийн өмнөх боловсрол буюу бэлтгэл бүлгийн онцлог нь юу вэ?

-Сургуулийн өмнөх боловсрол их чухал. Манай бэлтгэл бүлгийн багш сургуульд орох гэж буй хүүхдүүдэд тоо нүдлэх, тодорхой хугацаанд сууж сурах, харандаагаа зөв барих гээд энгийн зуршлыг суулгахыг илүүд үздэг. Манай  багш чадвартай гэж би дүгнэдэг. Салбартаа  18 дахь жилдээ ажиллаж байгаа хүн. Өнгөрөгч хичээлийн жилд бэлтгэл бүлгийг 24 хүүхэд төгссөн. Хувийн цэцэрлэгийн хувьд бэлтгэл ангийн хүүхэд ийм олон байдаггүй. Сургууль орох бэлтгэлийг манай багш 100 хувь хангаж өгч чаддаг.

-Та бүхэнд ажлын амжилт хүсье.