m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.31 06:31
177
Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

БСШУЯ, МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, ШУС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхим хамтран 2015 оны 8 дугаар сарын 21нд Монгол-Япон Төвийн хурлын их танхимд “Монгол сурвалж бичгийн судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Энэ хурлаар эрдэмтэн судлаач нар монголын судлал түүний дотор сурвалж судлалын чиглэлээр өөрсдийн хийсэн шинэхэн судалгааг танилцуулан хэлэлцүүллээ.

эрдэмтэн судлаач нар монголын судлал түүний дотор сурвалж судлалын чиглэлээр өөрсдийн хийсэн шинэхэн судалгааг танилцуулан хэлэлцүүллээ.

Тус хуралд МУИС-ийн захирал, доктор Д.Бат-Эрдэнэ, Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор Д.Заяабаатар нар үг хэлж, Монгол Судлалын Үндэсний Зөвлөл болон МУИС-ийн захиргаанаас монгол судлалын талаар баримталж байгаа бодлого, цаашид баримтлах чиг хандлагыг танилцууллаа. 

hurliin-zurag-1

Түүнчлэн Япон улсын монголч эрдэмтэн Х. Фүтаки, Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн профессор К. Окада, Акира Камимура, Оюунгоо, Осакагийн их сургуулийн профессор Шиотани, Акита Их сургуулийн профессор Ганбагана, Японы Киотогийн их сургуулийн монгол судлаач Ү. Наоки, БНУУ-ын Өтвош Лорандын нэрэмжит Эрдмийн Их Сургуулийн судлаач Кристина Телеки, Германы чөлөөт их сургуулийн судлаач Элизабет Рагагнин, ОХУ-ын ШУА-ийн Монгол-Төвд бурхан шашны судлалын хүрээлэнгийн судлаач Ж. Амгалан, Монгол Улсын Гавьяат багш Ш. Чоймаа, Токиогийн Гадаад их сургуулийн зочин профессор Э. Пүрэвжав, МУИС-ийн Монгол хэл, хэлшинжлэлийн тэнхимийн эрхлэгч профессор М. Баярсайхан, профессор Л. Маналжав, профессор Л. Чулуунбаатар, доктор Ж. Бүрнээ, доктор Т. Отгонтуул, доктор Ч. Баттулга, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаач Р. Отгонбаатар, О. Самбуудорж зэрэг гадаад, дотоодын судлаач нар илтгэл хэлэлцүүллээ.


11880132_855771424499938_1350761691_nHURLIIN-ZURAG