m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.08.31 09:57
132
"Номин" цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Зугаатай зуны улирал дуусч намрын улирал ирлээ. Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил эхэлж байна.  Тав тух, эрүүл орчныг эрхэм зорилго болгон ажилладаг "Номин" цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. 

Тус цэцэрлэг Герман, Польш зэрэг орнуудын тоглоомыг оруулж ирдэг. Энэ тоглоомууд нь хүүхдийн биед сөрөг ямар нэгэн сөрөг нөлөөгүй юм. Эрүүл ахуйн шинжилгээний лабораторитой учраас хоолны хувьд бүх бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулдаг учраас эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан юм. Амин дэмээр баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэж, савлагаатай сүү, тараг гэхээс илүү амьд органик бүтээгдэхүүнийг хэрэглэдэг билээ.