m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.10 08:27
133
Т.Батнасан: Бид нийгмийн баялгийг бүтээнэ

“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Нийслэлийн баялаг бүтээгчдийг алдаршуулж буй. Бид энэ удаа Нийслэлийн Баянгол дүүргийн оюуны баялаг бүтээгч “Чухал амжилт” сургалтын төвийг танилцуулж байна. Тус сургалтын төв нь үсчин, гоо сайхан, маникюр, оёдол эсгүүр, тогооч .гар утас засвар, хүнд машин механизмийн операторын ангиуддаа өдөр бүр элсэлт авч байна. “Чухал амжилт”сургалтын төвд суралцсанаар 20 хувь онол, 80 хувийн дадлага дээр суурилсан сургалтыг авч болохоос гадна хичээлийг мэргэшсэн, чадварлаг багш нар удирдан явуулдаг аж. Мөн суралцагчдыг материаллаг баазаар 100 хувь хангадгаараа онцлогтой.

“Чухал амжилт” сургалтын төвийн Сургалт бодлого зохицуулалтын дарга Т.Батнасантай ярилцлаа.

- “Чухал амжилт” сургалтын төвийг танилцуулахгүй юу. Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлбол?

- Манай сургалтын төв 2007 онд үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд арван мянга гаруй хүн манай сургалтын төвийг амжилттай төгсч тал хувь нь ажлын байртай болсон.  Нийгэмд мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор олон төрлийн сургалтыг явуулдаг. Өөрөөр хэлбэл бид нийгмийн баялгийг бүтээсээр байна.

Арван мянга гаруй хүн манай сургалтын төвийг амжилттай төгсч тал хувь нь ажлын байртай болсон

- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэлтэй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Цаашид шинээр анги нээж мэргэжил, олгох  төлөвлөгөө бий юу?

- Тэгэлгүй яахав. Бид долоон чиглэлээр сургалт явуулдаг байсан бол хятад, солонгос хэлний ангийг шинээр нээж элсэгчдээ хүлээн аваад байна. Сүүлийн жилүүдэд залуус их дээд сургуульд суралцахын хажуугаар сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах хүсэл нь давамгайлах болсон. Залуус ажлын байртай амьдралын баталгаатай болох үүднээс зөв сонголт хийх хэрэгтэй.   

Залуус ажлын байртай амьдралын баталгаатай болох үүднээс зөв сонголт хийх хэрэгтэй

- Танай хамт олон чадварлаг багш нараар багаа бүрдүүлсэн нь ажиглагдлаа?

- Тийм ээ. “Чухал амжилт” сургалтын төв нь 15 багш ажилтантай. Бид мэргэшсэн чадварлаг багш нараар багаа бүрдүүлж чанартай сургалтыг суралцагчдад олгодог.  Одоогоор өдрийн дөрвөн ээлжээр 370 хүн суралцаж байна.

Бид мэргэшсэн чадварлаг багш нараар багаа бүрдүүлж чанартай сургалтыг суралцагчдад олгодог

-“Чухал амжилт” сургалтын төв суралцагчдад ямар боломж олгодог вэ?

- Мэдээж чанартай сургалтыг явуулахын хажуугаар материаллаг баазаар 100 хувь хангадгаараа онцлогтой. Мөн төлбөрийн уян хатан нөхцлийг бүрдүүлдэг.

Материаллаг баазаар 100 хувь хангадгаараа онцлогтой

- Сургалтын төлбөрийг сонирхвол?

- Сургалтын төлбөр 210-250 мянган төгрөгийн хооронд байна.

- Дадлага давамгайлсан сургалт үр дүнтэй байх нь гарцаагүй. Энэ нь танай сургалтын төвийн бас нэгэн давуу тал болов уу?

- Тэгэлгүй яахав. “Чухал амжилт”сургалтын төв нь 20 хувь онол,80 хувь дадлагын системээр сургалтаа явуулдаг. Энэ нь суралцагчдад олгож буй бас нэг давуу тал юм.