m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.11 09:06
138
Чимх инээд

200 хүн дайрсан хүний шүүх хурал болж байна. Хэрэгтнээс юу болсныг ярь гэхэд:

-Би Богд уулнаас камазтай мод ачаад бууж явтал гэнэт тоормоз барихаа болиод, тэгтэл урдхан Нарантуул зах харагдаад яаж олон хүн дайрахав гэж бодоод хажуу тийшээ харсан чинь гурван залуу зогсож байсан. Тэгэхээр нь тэр гурав луу жолоогоо дарсан чинь нөгөө гурав зугтсаар байгаад Нарантуул зах руу орчихсон гэжээ.

-Эмч ээ, би унгас алдчихаад түүнийгээ сонсохгүй юм.
-Май энэ эмийг өдөрт гурван удаа уу.
-Тэгвэл сонсдог болох уу?
-Үгүй ээ. Чанга унгадаг болно

Нэг өлсгөлөн оюутан цагийн ажил хайж яваад цирк дээр ирэв. Гэтэл циркийн дарга:

-Май энэ сармагчингийн хувцас. Энийг өмсөөд тэр торонд ороод бүжиглэ! гэжээ
Оюутан хувцасыг өмсөөд торонд ороод бүжиглэж байтал хүмүүс ямар хөөрхөн сармагчин бэ гээд алим жимс өгж гарав. Мань оюутан ч цадчихаад байж байтал торонд нь арслан ороод ирэв. Оюутан :
-Ээ новш хоногийн хоолноос болж арслангийн хоол болдог юм байжээ гэтэл Арслан :
-Хөгшөөн чи аль сургуулийнх вэ?

Саятан эр нүглээ наминчлахаар Христийн сүмд иржээ. Ламтан:
-За хүү минь чи ямар нүгэл үйлдэв гэж ирээд яриа өрнөжээ.
-Ламтан минь би хэтэрхий харамч хүн л дээ.
-Харамч зан бол аймшигтай том нүгэл гэж Библи сударт заасан байдаг. Тэгэхээр чи сүмээс гарч явахдаа хамгийн түрүүн таарсан хүндээ 50 ногоон өгөөрэй.
-Хамгийн түрүүнд таарсан хүндээ 50 ногоон өгөх гэнээ?
-Тиймээ чи яг эндээс л буян үйлдэж эхлэх хэрэгтэй.
Саятан эр ламын үгэнд орж сүмээс гарч явахдаа хэн таарах нь вэ гээд л хараад явж. Гэтэл бие гэж мориор яривал ташаа өндөр, салтаа уужим, царай гэж лусын дагина шиг, мини банзал, өндөр өсгийтэй гутал өмссөн сайхан амьтантай таарчээ. Мань эр ч дөхөж очоод 50 ногооноо сарвайгаад:
-Май энэ болно биз дээ гэвэл нөгөөх нь харин:
-Yгүй ээ, 50 ногоон багадна. 100 хэрэгтэй гэх нь тэр. Саятан гайхаж:
-Yгүй, энэ сүмийн ламтан 50 ногоон хангалттай л гэсэн шүү дээ.
-Аан тэр чинь байнгын үйлчлүүлэгч болохоор хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг байхгүй юу даа…