m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.15 07:06
42
Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол улсын Ерөнхий сайдын  захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд ажлын хэсэг есдүгээр сарын 14-нөөс эхлэн Өвөрхангай манай аймагт ажиллаж байна.

Үзлэгийг байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн чиглэлээр явуулна. Аймгийн хэмжээнд тус үзлэгт хамрагдах 202 байгууллагаас ажлын хэсэг сонгож үзлэгийг зохион байгуулах бөгөөд эхний ээлжинд аймгийн Засаг даргын Тамгын газар үзлэгт хамрагдаж байна.