m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.17 06:45
645
"Vidan" брэнд алимны нухаш шинээр худалдаанд гаргажээ

"Дөрвөн өлзий" ХХК-ийн "Vidan" хүнсний үйлдвэр нь 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодынхоо худалдаанд гаргаад байна. Үүнд даршилсан өргөст хэмх, алаг салат, хүрэн манжингийн салат, илчлэг салат гэсэн дөрвөн төрлийн салат, жимсний дөрвөн төрлийн компот, таван төрлийн чанамал үйлдвэрлэж байна. Мөн энэ жил хүүхдийн тэжээл буюу алимны нухаш шинээр худалдаанд гаргаж эхэлжээ. Ногоо болон жимс гэсэн  хоёр үндсэн түүхий эдээр бүтээгдэхүүнээ бэлтгэдэг бөгөөд жимсээ импортоор авдаг бол өргөст хэмхээ Дархан уул аймгийн Орхон суманд өөрсдөө тарьж бэлтгэдэг байна.