m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.18 07:10
197
Ахмад дайчид төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

1945 оны Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойг тохиолдуулж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататгаж хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг төрийн дээд одон, медалиар шагнаж буй. Өвөрхангай аймгаас  тус дайнд оролцож явсан ахмад дайчдыг Монгол улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар төрийн дээд одон медиалиар шагнасныг  гардуулж өгчээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор Хужирт сумын тавдугаар багийн иргэн, ахмад дайчин Чойжоогийн Жамба, Арвайхээр хотын гуравдугаар багийн иргэн, ахмад дайчин Мөнхийн Цэдэндорж, Цэргийн гавьяаны улаан тугын одонгоор Хархорин сумын Шанх багийн иргэн, ахмад дайчин Нямын Осор, Арвайхээр хотын 7 дугаар багийн иргэн, ахмад дайчин Цэдэнбилэгийн Алтангэрэл, Хужирт сумын тавдугаар багийн иргэн, ахмад дайчин Мөнх-Очирын Дондов, Богд сумын тавдугаар багийн иргэн, ахмад дайчин Төмөрийн Гүнсэн хорол, Арвайхээр хотын тавдугаар багийн иргэн, ахмад дайчин Гачингийн Зундуйдамба нарыг тус тус шагналаа. Төрийн дээд одон, медалийг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв. Түүнчлэн ахмад дайчдад  Батлан хамгаалахын сайдын тушаалаар Чөлөөлөх дайны 70 жилийн ойн медаль, орон нутгийн зүгээс талархал, мөнгөн шагналаар шагнасныг энэ үеэр гардуулав.