m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.19 12:33
93
Чилид хүчтэй газар хөдлөлт боллоо

Чилид  8,3 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Хүчтэй чичирхийллийн дараа бүс нутагт үерийн гамшиг нүүрлэсэн байна. Одоогийн байдлаар таван хүн амиа алдсаныг албан ёсоор зарлажээ.

Газар хөдлөлтийн төв цэг нь тус улсын нийслэлээс хойд зүгт 280 орчим км-ийн зайд оршиж байсан. Энэ удаагийн газар хөдлөлт нь тус улсад 2010 оноос хойш тохиогоогүй хүчтэй доргилт байсныг тогтоожээ. Гамшигтай холбоотойгоор тус улсаас гадна Перу, Хавайд цунамигийн түгшүүр зарлаад байгаа. 

Х.Уянга