m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.23 03:05
225
Сагсчид 3x3 төрлөөр ДАШТ-д оролцоно

Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Шиняан хотноо болсон 3х3 азийн тивийн оюутны анхдугаар сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын тамирчид оролцож эрэгтэй 1-р шигшээ баг мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл уг тэмцээний шигшээд шалгарсан БНХАУ болон Монгол улсын шигшээ багуудыг 2016 оны 10 сард урд хөршид болох 3х3-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох урилгыг хүлээн аваад байна. Монголын сагсан бөмбөгчдийн хувьд анх удаагаа Дэлхийн аварга гэсэн тодотголтой тэмцээнд ийнхүү оролцоор боллоо.