m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 00:17
578
Т.Мөнхжаргал:Хурга, ахарын ноос сонгож хийдэг учраас манай эсгий чанартай

Брэнд гэдэг бол нэг талаараа чанар юм. Тиймээс ч сүүлийн үед иргэд байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн ашиглан монгол брэнд бий болгох тал дээр анхаарч ажиллах болжээ. Тиймдээ ч манай ноос ноолуур, арьс ширэн эдлэлүүд эхнээсээ зах зээлд гарч, эрэлттэй болж эхэлсэн. Тэгвэл эсгий урлал хэдийгээр дэлхийд танигдаагүй ч Монголын данстай брэнд бүтээгдэхүүн болж, гайхамшигт чанар, давуу талаа мэдрүүлсээр байна. “МЖД” ХХК-ийн хувьд үүсэн байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байгаа ч хэдийнэ өөрсдийн орон зайг бий болгож, чанартай эсгий худалдаанд гаргаж байгаа юм. Тус компани орон нутгийн малчдаас түүхий эдээ татдаг бөгөөд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүний чанар, эдэлгээнд 100 хувь баталгаа өгч байна.

Эсгий урлал хэдийгээр дэлхийд танигдаагүй ч Монголын данстай брэнд бүтээгдэхүүн болж, гайхамшигт чанар, давуу талаа мэдрүүлсээр байна

Сэрүү орж байгаа энэ үед эсгийний борлуулалт сайн байна биз. Энэ жилийн ажил хэр урагштай байна?

Эсгийний борлуулалт энэ жил жаахан тааруухан байна. Эсгийгээ 50 мянгаар борлуулдаг. Ерөнхийдөө ажил жигдрээд ирэхээр ойролцоо сумдын иргэд болон Өвөрхангай аймгаас ченж нар ирж бөөндөж авдаг юм.Жилд малчдаас 2-3 тн орчим ноос авдаг.

Жилд малчдаас 2-3 тн орчим ноос авдаг

Ажлын ачаалалтай үе гэвэл?

Улирлын чанартай учраас 6-10 сар хүртэл ажилладаг. Орон нутгаас зургаан хүнийгажлын байраар хангаж байгаа, нийт найман ажилчинтай.

Ямар шат дамжлагар эсгий бүтдэг вэ?

Ноосоо малчдын гар дээрээс аваад ноосны агуулахдаа ангилж ялгана. Тэгээд сэмлэх машинд хийсний дараагаар самнах машинд хийж бандан дээр зулж, услаад сүүлийн дамжлага руушилжиж, эсгий бэлэн болно доо.

Гар аргаар хийсэн эсгий үйлдвэрлэлийн аргаар хийсэн эсгий хоёр ямар ялгаатай вэ?

Үйлдвэрийн аргаар хийсэн эсгий илүү нягтрал сайтай байдаг. Малчид ноосоо авчирч өгөөд, тодорхой хэмжээний хөлстэйгөөр эсгийгээ хийлгэж авдаг юм.

Үйлдвэрийн аргаар хийсэн эсгий илүү нягтрал сайтай байдаг

Өдөрт хэчнээн эсгий хийдэг вэ?

Өдөрт найман цагаар ажиллаад 10-15 эсгий гаргадаг.

Үйлдвэрлэсэн эсгийгээрээөөр төрлийн бүтээгдэхүүн хийе гэж боддог уу?

Эсгий гутал, ноосон хөнжил гаргах санаатай байгаа. Гэхдээ эхний ээлжинд үйлдвэрээ өвөл зунгүй ажиллуулах тал дээр анхаарч байна. Анх Сум хөгжүүлэх сангаас 20 саятөгрөгийн зээл авч, тоног төхөөрөмж авсан. Тиймээс одоо дахин зээлд хамрагдандараа жилээс тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ.

Дахин зээлд хамрагдандараа жилээс тоног төхөөрөмжийн шинэчлэл хийнэ

Эсгийний үйлдвэрлэл эрхэлж байгаа олон газар бий. Танай бүтээгдэхүүний давуу тал юу бол?

Манайх дан хурганы ноосоор хийдэг учраас нягтрал сайтай, олон жилийн эдэлгээтэй байж чаддаг.

Нэг эсгийнд дунджаар хэдэн кг ноос ордог вэ?

Нэг эсгийнд 25-30 кг ноос ордог. Дөрвөн сард ажил эхэлснээс хойш намар дуустал 400-500 эсгий боловсруулж гаргадаг. Тэр жилдээ бүгд зарагдаад дуусчихдаг шүү.

Мэргэжилтэн Ц.Нэмэхбаяр

Эсгийний үйлдвэрлэл явуулахад юу анхаарах ёстой вэ?

Ажил эхлэхээс өмнө зориулалтын хувцас хэрэглэл өмссөн байх шаардлагатай. Олон дамжлага дамждаг учраас ачаалал их байдаг. Тиймээсхийж байгаа зүйлдээ хянамгай хандах хэрэгтэй.

Ажилчдынхаа эрүүл ахуйн байдалд хэр анхаардаг вэ?

Бидний анхаарах ёстой гол асуудлын нэг  л дээ. Тиймээс энэ тал дээр анхаарч, өглөө байнга сануулга өгч ажилд нь гаргадаг.

Сайн чанартай эсгий хийхийн тулд юуг илүү анхаарах ёстой вэ?

Ноос цэвэр, машин техник эвдрэл багатай байж сайн эсгий гарна. Манайх дан ахарын ноосоор эсгийгээ хийдэг учраас илүү чанартай байдаг.

М.Цацрал 

Утас: 88747906 99547347