m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 01:58
29
НИТХ-ын ээлжит хуралдаан түр хойшлогдлоо

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өнөөдөр эхэлж, хуралдаанаар “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах,  мэдээлэл солилцох журам”, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг  тогтоох, НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын зүгээс эхний хоёр асуудлаар завсарлага авлаа. Ингэснээр НИТХ-ын ээлжит хуралдаан есдүгээр сарын 29-ний Мягмар гараг хүртэл түр хойшлогдлоо.