m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 06:46
109
Монголбанк 11.2 сая ам.долларыг нийлүүллээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1993.20-1999.10 төгрөгийн ханшаар 24.0 сая ам.доллар, 310.06-311.61 төгрөгийн ханшаар 36.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 11.2 сая ам.долларыг 1996.00 төгрөгийн хаалтын ханшаар, 10.50 сая юанийг 310.66 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв. 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.