m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 08:25
105
Монгол Солонгосын хамтарсан тоглолт болно

Энэ жил Солонгос Монголын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Улсын Филармони болон БНСУ-ын уран бүтээлчид хамтран тоглолтууд тавьж байгаа билээ. Солонгосын Ну Тэ Чол удирдаачийн удирдлага доор Монгол, Солонгос, ОХУ-ын хөгжимчдөөс бүрдсэн олон улсын оркестр байгуулан Улаанбаатар-Улан Үд-Сөүл маршрутаар аялан тоглолт хийж байгаа юм.

Тэгвэл “Эв нэгдэл-Их хүч” ээлжит концерт Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй хамтран БНСУ-ын Мокпо хотын симфони найрал хөгжмийн удирдаач, захирал Yunil Jin, төгөлдөр хуурч Hyonok moon, төгөлдөр хуурч Hyunsoo Cho нар ирж уран бүтээлээ монголын сонгодог хөгжим сонирхогчдод хүргэнэ.

Тоглолтонд Шастаковичийн алдарт IX симфонийг болон Франсис Пулёнкийн хоёр төгөлдөр хуурт зориулсан концертыг тоглоно. Тоглолт ирэх сарын 3-нд Улсын Филармонийн концертын танхимд болох юм.