m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.24 23:57
33
Улаанбаатарт 11 хэм дулаан байна

2015 оны есдүгээр сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн  зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар  баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орно. Салхи баруун хойноос екундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.    

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны есдүгээр сарын 26-наас есдүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

26,29-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 27-нд баруун зүгийн нутгаар, 28-29-нд ихэнх нутгаар  секундэд түр зуур 18-20 метр хүрч, говийн бүс нутгаар шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.