m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 00:44
41
АН-ын Төвийн бүсийн чуулга уулзалт болно

Ардчилсан намын Төвийн бүсийн чуулга уулзалт энэ сарын 26-ны бямба гаригт Дархан-Уул аймагт зохион байгуулагдана. Тус чуулга уулзалтад Төвийн бүсийн зургаан аймгийн 500 орчим төлөөлөгчид оролцож санал бодлоо хуваалцах юм. Энэ удаагийн чуулганаар “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар болон 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн талаар онцлон хэлэлцэнэ.

“Монгол хүн-2020” хөтөлбөр нь :

-Ажилтай орлогтой Монгол хүн

-Эрүүл чийрэг Монгол хүн

-Эрдэм боловсролтой Монгол хүн

- Аюулгүй орчинтой Монгол хүн

- Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн үндсэн таван дэд хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр болох бөгөөд 2012-2016 он, 2016-2020 он гэсэн үндсэн хоёр үе шаттай байхаар тооцоолжээ.