m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 00:52
37
АН-ын Төвийн бүсийн чуулга уулзалт эхэллээ

Ардчилсан намын Төвийн бүсийн чуулга өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ.  Тус чуулга уулзалтад Төвийн бүсийн зургаан аймгийн 500 орчим төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн чуулганаар “Монгол хүн-2020” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар онцлон хэлэлцэж буй.  

“Монгол хүн-2020” хөтөлбөр нь :

-Ажилтай орлогтой Монгол хүн

- Эрүүл чийрэг Монгол хүн

- Эрдэм боловсролтой Монгол хүн

- Аюулгүй орчинтой Монгол хүн

- Эрх чөлөөтэй Монгол хүн гэсэн үндсэн таван дэд хөтөлбөрийн дагуу хэрэгжиж буй.

Тус хөтөлбөр нь Монгол Улсын 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөр болох бөгөөд 2012-2016 он, 2016-2020 он гэсэн үндсэн хоёр үе шаттай байхаар тооцоолжээ.