m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 02:17
71
Б.Долгорнинж:Манай бүтээгдэхүүн эдэлгээ сайтай, гоёмсог байж чаддаг

Монгол үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө зүтгэж яваа эгэл хүмүүсийн гавьяаг хэр үнэлж дүгнэдэг бол. Үл анзаардаг нь бараг их биз ээ. Гэхдээ тэр хүмүүсийн бүтээсэн үйл, байгуулсан гавьяа чамгүй их. Уран мужаан, уран дархчууд, уран оёдолчид, сийлбэрчид гээд үндэснийхээ өв уламжлал түүхийн үнэт дурсгал, уран бүтээлийг туурвиж суудаг алтан гартай бурхан ухаантай хүмүүс сүүлийн үед нэлээд ховордож...

Өвөрхангай аймгийн Баянгол суманд үндэсний хувцасны оёдол эсгүүрийн чиглэлээр ажилладаг нэг л газар бий. Тиймээс “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд тус сумын "Зөөлөн эдлэл" бүлийн дарга Б.Долгорнинжтэй яриа өрнүүлсэн юм. Анх хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажлын гараагаа эхэлж байсан тус хамт олон таван жилийн дотор үйл ажиллагаагаа өргөжүүлж, нутгийн иргэдийн сэтгэлд хүрсэн сайхан оёдол хийцтэй хувцсаараа гайхагдсаар байгаа юм.

Өвөрхангай аймгийн Баянгол суманд үндэсний хувцасны оёдол эсгүүрийн чиглэлээр ажилладаг нэг л газар бий

- Танайх сурагчийн дүрэмт хувцас хийж байгаа гэсэн үү?

- Дүрэмт хувцас хийх санааг анх өөрөө гаргасан. Сургуулийн удирдлагатай уулзаад санаагаа хэлэхэд маш их дэмжсэн. Тэгээд л сургуулийн захиргаатай хамтран загвараа гаргаад, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэсэн дээ. Нэгдүгээр ангийн хүүхдийн эрэгтэй, эмэгтэй дүрэмт хувцас оёдог. Цаашлаад бүх насны сурагчдын дүрэмт хувцсыг хийх төлөвлөгөөтэй байна.

Бүх насны сурагчдын дүрэмт хувцсыг хийх төлөвлөгөөтэй байна

- Хэчнээн хүүхийг дүрэмт хувцсаар хангах боломжтой вэ?

- Манай сургууль 600 гаруй хүүхэдтэй. Хүүхэд бүрийг  дүрэмт хувцсаар хангах бүрэн боломжтой. Ойрын хугацаанд 30-аад хувцас гаргана. Цаашдаа 100-гаад хүүхдийн дүрэмт хувцас оёх гэрээтэй ажиллаж байгаа.

- Сурагчийн дүрэмт хувцсанд материал их чухал. Энэ тал дээр хэр анхаарч байна вэ?

- Манайх материалаа Арвайхээрээс маш сайн сонгож байж татдаг.

- Нийслэл хотод дүрэмт хувцас хийдэг цөөнгүй үйлдвэр байгаа. Тэдгээрээс танай бүтээгдэхүүн юугаараа ялгарах бол?

- Чанарын хувьд адил шүү. Гэхдээ үнийн хувьд харьцангуй хямд зардлаар бүтэж байгаа.

Үнийн хувьд харьцангуй хямд зардлаар бүтэж байгаа

- Сум ороннутгийн иргэд танайхаар хэр үйлчлүүлдэг вэ?

Манайх харьцангуй нэр хүнд сайтай. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй захиалгатай байдаг. Үндэсний дээл хувцас голлодог учраас Цагаан сар, наадмын үеэр ачаалал ихтэй байдаг. Түрээсийн байр арай багадаадл байна. Тиймээс цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна. 2010 ондСумхөгжүүлэх сангаас зээл авсан. Зээлээ хугацаанд нь төлөөд аж ахуйн нэгж болох зорилготой л ажиллаж байна.

Жилийн дөрвөн улиралд тасралтгүй захиалгатай байдаг

- Хэчнээн төрлийн дээл хувцас хийж байна вэ?

- Ер нь бүх төрлийн хувцсыг захиалгаар урладаг. Монгол дээлийг зургаан төрлийн загвараар хийж байна. Сумынхаа иргэдийн хэрэгцээг хангахаас гадна аймгаас их хэмжээний захиалга ирдэг.Аймгийн төв рүү сардаа 30-40 хувцас явуулна шүү.

- Нэг дээлийг хэд орчим төгрөгөөр хийдэг вэ?

- 35-50 мянган төгрөгийн хоорондхийдэг.

- Газар газрын уран гартнууд өөрсдийн гэсэн ур хийц, загвартай байдаг. Танай цехийн хувьд?

- Бид хийж буй бүтээгдэхүүнийхээ материалд их анхаардаг. Тиймээс ч манай бүтээгдэхүүн эдэлгээ урт, бас гоёмсог байж чаддаг.Мөн оёдол бүрийг нь нарийн анхаарч, захиалагчдынхаа  сэтгэлд нийцүүлэн гаргаж өгдөг.

Манай бүтээгдэхүүн эдэлгээ урт, бас гоёмсог байж чаддаг

- “Зөөлөн эдлэл” бүл оёдлын сургалт явуулж эхэлсэн гэсэн. Энэ талаараа ярихгүй юү?

- “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслөөр Есдүгээр сарын 3-аас сургалтынхаа үйл ажиллагааг эхэлсэн. Одоогоор хоёр хүн  сургалтад хамрагдаад байна. Цаашдаа оёдлын анхан шатны мэдэгдэхүүн авахыг хүссэн иргэдэд манай сургалтын төвийн үүд хаалга нээлттэй байх болно.

Утас: 89136333 89550404