m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 05:37
52
Санамж бичигт гарын үсэг зурлаа

"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" байгуулагдсан цагаасаа эхлэн Аж үйлдвэрийн яам, Зээлийн батлан даалтын сантай байнга хамтран ажилласаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, үндсэний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих, хэрэглэгчдийн үндэсний үйлдвэрлэлийн хэрэглээг өсөн нэмэгдүүлэх, тэдэнд зээлийн батлан даалтын дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх, Баялаг бүтээгчдийн холбооны үйл ажиллагаа болон Батлан даалтын сангийн үйл ажиллагааг олон нийт, бизнес эрхлэгчдэд таниулахад илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болох юм.

Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажууллаа

-Өнөөдөр "Баялаг бүтээгчдийн дэмжих холбоо" маань Батлан даалтын сантай албан ёсоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ер нь бол баялаг бүтээгчдэд үйл ажиллагаагаа явуулахад олон асуудал бэрхшээл тохиолддогийн нэг нь зээлийн асуудал байдаг. Үүнд хугацаа богино, хүү өндөр гэх мэт бэрхшээлүүдээс гадна хамгийн гол нь барьцаа хөрөнгө нь хүрэлцдэггүйгээс зээл авах боломжгүй болох тохиолдол элбэг. Энэ бэрхшээлийг шийдэж өгдөг газар бол энэхүү Батлан даалтын сан байгаа. Гэтэл орон нутгийн баялаг бүтээгчдэд энэхүү байгууллагын үйлчилгээний талаарх мэдээлэл дутмаг байдгаас хамрагдаж чаддаггүй. Харин бид энэ талын мэдээллийг үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ өгөх, хамтарч мэдээллээ хүргэх, дэмжих зорилготой ажилласаар ирсэн. Тийм ч учраас өнөөдөр манай хоёр байгууллага ийнхүү хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байна.

орон нутгийн баялаг бүтээгчдэд энэхүү байгууллагын үйлчилгээний талаарх мэдээлэл дутмаг байдгаас хамрагдаж чаддаггүй. Харин бид энэ талын мэдээллийг үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэдээ өгөх, хамтарч мэдээллээ хүргэх, дэмжих зорилготой ажилласаар ирсэн.

Манай холбоо өнөөдөр нийт 21 аймаг, 365 сум, нийслэлийн есөн дүүрэгт салбар хороодоо байгуулсан. Мөн Батлан даалтын сан ч бас бүх аймагт төлөөлөгчтэй. Тэгэхээр зөвхөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо гэлтгүй Батлан даалтын сан, Аж үйлдвэрийн яамны бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээлэл, сурталчилгаагаа хамтдаа өгөөд явахад бүрэн боломжтой байдаг. 

-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдээ төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлээс байнга дэмжиж ажиллах ёстой. Батлан даалтын сангийн үндсэн зорилго хууль эрх зүйн заалтаар бол жижиг дунд үйлдвэрлэгчдийн санхүүжилт авах тэр боломжийг нь бүрдүүлж дэмжиж өгөх. Тэгэхээр бид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад энэхүү холбоотой маш ойр хамтарч ажиллаж ирсэн. Өнөөдөр тэр хамтын ажиллагаагаа албан ёсоор баталгаажуулж байна гэсэн үг. Учир нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд маань бүгд жижиг дунд үйлдвэрлэгчид байгаа. Тэдний санхүүгийн үйл ажиллагаа ямар нэг саадгүй байх, үйлдвэрлэгчид маань цаашид өсөн дэвжих боломжийг бид аль болох дэмжиж хамтран ажилллах ёстой учраас манай хоёр байгууллага харилцаагаа ийнхүү албан ёсоор баталгаажуулж байна. 

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүд маань бүгд жижиг дунд үйлдвэрлэгчид байгаа. Тэдний санхүүгийн үйл ажиллагаа ямар нэг саадгүй байх, үйлдвэрлэгчид маань цаашид өсөн дэвжих боломжийг бид аль болох дэмжиж хамтран ажилллах ёстой

Манай сан өнөөдрийн байдлаар 388 жижиг дунд үйлдвэрлэгчдэд батлан даалт гаргаад байгаа  бөгөөд мөнгөн дүнгээрээ 27 орчим тэрбум төгрөг болж, нийт 66 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байгаа. Эдгээр үйлдвэрлэгчид дунд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гишүүд маань нэлээдгүй хамрагдсан. Харин одоогоор батлан даалтын санд хамрагдаагүй, энэ талын мэдээлэл муутай байгаа үйлдвэрлэгчиддээ бид мэдээлэл сурталчилгаагаа Баялаг бүтээгчдийн холбоогоор дамжуулан хүргэх зорилготой байгаа учраас холбооны гишүүд маань санхүүгийн батлан даалтын үйл ажиллагаанд хамрагдах, мэдээлэл авах бодит боломж нь нээгдэж байна гэж ойлгож болно.