m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 05:52
47
Газар өмчлөл баталгаажуулах өргөдлийг ирэх сарын 7-ныг хүртэл хүлээн авна

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл өнгөрсөн наймдугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 9-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авч дуусах байсан ч ажлын арав хоногоор сунгаж,  аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авахаар болсон байна.