m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 06:14
96
Токио хотын Захирагч Ёочи Масүзоэтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Токио хотын даргын урилгаар 2015 оны 09 дүгээр сарын сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод айлчилж байна. Айлчлалын хүрээнд Токио хотын Захирагч Ёочи Масүзоэтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цаг гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд “1990-ээд оны үед Монгол Улсад тулгарч байсан эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулахад Япон Улсын ард түмэн маш их дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд нийт ард иргэдэд гүн талархлаа илэрхийлье” хэмээн тодотгон хэллээ. Тэрээр Улаанбаатар-Токио хотын хооронд ах дүүгийн найрсаг харилцааг тогтоож, хамтын ажиллагааг бүх талын салбарт хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Харин Токио хотын Захирагч Ё.Масүзоэ урилгыг маань хүлээн авч Токио хотод айлчлал хийж буйд талархал илэрхийлээд хоёр хотын түншлэлийн харилцааг бэхжүүлж, бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх техник технологи, замын хөдөлгөөний ачаалал , ногоон байгууламж, нийтийн тээврийн төлөвлөлт зэрэг чиглэлээр өөрийн хотын туршлагаас хуваалцаж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Улаанбаатар-Токио хотын хооронд ах дүүгийн найрсаг харилцааг тогтоож, хамтын ажиллагааг бүх талын салбарт хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм

Мөн айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Токио хотын Ассамблейн ерөнхийлөгч Наоки Такашиматай уулзаж хоёр хотын харилцааг гүнзгийрүүлж  аялал жуулчлал, нийгмийн хөгжлийн салбар хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа уламжлав. Токио хотын Ассамблейн ерөнхийлөгч Н.Такашима Олимпийн XXXII наадмыг 2020 онд Токио хотод зохион байгуулахад дэмжсэнд талархал илэрхийлээд хоёр хотын харилцааг бэхжүүлэх саналыг дэмжиж аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ. 

аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ