m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 06:25
101
Сүхбаатар аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн гарч байна

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 09 дүгээр сарын дөрөв дэх долоо хоногийн ням гарагт "Хөдөлмөрийн салбарын ажилтны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Уг өдрийг тохиолдуулан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан өрх, иргэдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг өнөөдөр Зүүн бүсийн худалдааны төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь оролцон хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхэгчдийн аймаг, орон нутгийн хөгжилд оруулж буй хувь, нэмрийг өндрөөр үнэлж, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.