m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 07:14
1101
Загварлаг, чанартай нэхий дээл, эдлэлийг эх орондоо үйлдвэрлэж байна

Үндэсний үйлдвэрлэл тэр дундаа малын түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж буй баялаг бүтээгчдийн төлөөлөл бол “Дархан Минж” ХХК юм. 

1992 оноос монгол хонины нэхийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох нэхий дээл, эдлэл  үйлдвэрлэн борлуулах зорилготой байгуулагдсан бөгөөд салбартаа тэргүүлэгч үндэсний компаниудын нэг юм. Тус компани нэхий боловсруулалтаар дэлхийн зах зээлд уян зөөлөн, хөнгөн чанараараа хэдий нь танил болсон Турк технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байгаагаараа онцлог билээ.

Өнөөдрийн байдлаар арьсыг хагас болон бүтэн боловсруулах, нэхий бэлэн гадуур хувцас, эдлэл, ажлын болон тусгай зориулалтын хувцсыг үйлдвэрлэн борлуулахаас гадна нэхий эдлэлд цэвэрлэгээ ба нөхөн сэргээлт хийх үйлчилгээ эрхэлж  байна. Дархан хотод байрлах боловсруулах үйлдвэр нь жилдээ 250 000 ширхэг нэхий боловсруулж, 20000-35000 ширхэг нэхий дээл,бусад нэхий эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн Улаанбаатар хотод байрлах үйлдвэрт эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нэрийн барааны дэлгүүрүүдээр борлуулж байна. 

 

“Дархан минж үйлдвэрийн мастер Д.Жаргалсайхан

-Үйлдвэрийнхээ талаар танилцуулахгүй юу?

-Манай улаанбаатар хот дахь салбарт боловсруулах үйлдвэрээс ирсэн арьсыг хүлээж аваад төрөл бүрийн загварын нэхий дээл, эдлэлийг үйлдвэрлэн өөрсдийн нэрийн барааны дэлгүүрүүдэд борлуулдаг. Жилд 10-15 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэхий эдлэл үйлдвэрлэх, зөөлөн оёдол оёох гэсэн хоёр цех ажилладаг.  Манай үйлдвэрийн хувьд 40 гаруй ажилтан ажиллаж байна.

-Зөөлөн эдлэлийн тасагт ямар төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг вэ?

-Зөөлөн оёдлын цехэд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын алба гэсэн хүчний байгууллагын өвлийн болон зуны хувцсыг үйлдвэрлэж нийлүүлдэг.

-"Дархан минж" ХХК ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг байгууллагуудаас ялгарах онцлог нь юу вэ?

-Бид хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн, чанартай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. 

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд ямар төрлийн бодлого баримталж ажиллаж байна вэ?

Энэ жил Туркийн нэхий дээлний үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгуулж нэхий дээл оёох Турк технологийг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд бүтээгдэхүүний хийц загвар, оёдол, эсгүүрийн чанар болон бүтээмж сайжирсан.

Ахлах загвар зохион бүтээгч М.Баярмаа

Манай загварын товчоо гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Хэрэглэгчийн хүссэн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Загварын товчооноос нэхий дээл, туслах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Энэ жилийн хувьд Турк технологийн дагуу үйлдвэрлэсэн савхин, нэхий дотортой дээл, хүүхдэд зориулсан шинэ загварыг үйлдвэрлэж байна.

Даавуун гадаргуу, нэхий дотортой болж өгснөөр угааж цэвэрлэхэд илүү хялбар болсон. Цаашид хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн загварын шийдэл бүхий, чанартай олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.