m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.25 07:21
681
Н.Батбаатар: Хамгийн түрүүнд ажлын байраа томруулах зорилготой байна

Ааруулын хэв, тавгийн идээний цар, бэлэг дурсгалын зүйлс гээд модоор сийлж болох бүхий л зүйлийг хийдэг “Ариунсанаа” мужааны цех  байгуулагдаад ердөө гурван сар л болж буй. Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа ч хэдийнээ олон захиалагчтай болж, хэрэглэгчдийн итгэл найдварыг хүлээгээд байгаа гэсэн шүү.

Мужаан Н.Батбаатар

-Юун түрүүнд бидэнд цехээ танилцуулахгүй юу?

-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг хамт олон манай суманд ирж ажиллаж байгаад баяртай байна. Намайг Н.Батбаатар гэдэг. Хувиараа хөдөлмөр эрхлээд өдгөө гурван сар болсон байна. Сум хөгжүүлэх сангаас дэмжлэг авч мужааны цехээ байгуулж, сумынхаа Бизнес хөгжлийн төвд үйл ажиллагаагаа явуулдаг.

-Ямар бүтээгдэхүүн ихэвчлэн хийдэг вэ?

-Найзуудтайгаа хамтарч төрөл бүрийн сийлбэр хийдэг. Жишээ нь гэрийн тавилга, сийлбэртэй эдлэл хийж байна. Ихэнхдээ хэрэглэгчийн захиалгын дагуу бүтээгдэхүүн гаргадаг. Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш гүнгэрваатай авдар, хос цар, ааруулын хэв гэх мэт зүйл хийсэн.

гэрийн тавилга, сийлбэртэй эдлэл хийж байна. Ихэнхдээ хэрэглэгчийн захиалгын дагуу бүтээгдэхүүн гаргадаг.

-Хүмүүс голдуу ямар бүтээгдэхүүн захиалдаг вэ?

-Ихэвчлэн гүнгэрваа, ааруулын хэв зэргийг авдаг. Гэхдээ дээр хэлсэнчлэн хэрэглэгч юу сийлүүлэхийг хүснэ, тэр бүгдийг нь урлаж өгдөг.

-Мэдээж гол түүхий эд бол мод шүү дээ. Ямар шат дамжлагаар хийж байна?

-Ерөнхийдөө сийлбэрийг хуш модоор хийдэг. Гэрийн тавилгын сийлбэр орохгүй хэдийг нь нарс модоор хийдэг. Сийлбэр хийхийнхээ өмнө мужаанаараа модоо бэлдүүлнэ, зураг буулгана, шүүнэ гэх зэрэг шат дамжлагын дараа сийлбэрээ хийдэг. Хаана ямар сийлбэр хийлгэх вэ гэдгээ захиалагч өөрөө сонгоно, тэгээд сийлбэр бүрэн дууссаны дараа лакдаж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно. `

-Залуучууд нийлж мужаан цех байгуулжээ. Та бүгдийг нутгийн олон чинь хэр хүлээж авч байна?

-Үйлдвэрлэлээ эхэлж байхад нутгийн зон олон маань маш сайхнаар хүлээн авч, их дэмжсэн. Ямарваа нэг сийлбэр хийлгэх ч юм уу, модон бүтээгдэхүүн хэрэг болвол манайхыг л зорьж ирдэг болсон. Мөн зөвхөн нутаг усандаа гэлтгүй энд тэндхийн үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ аль болох олон хүнд таниулахыг хичээдэг. Тэр ч утгаараа үзэсгэлэн худалдаанд оролцсоноор биднийг мэддэг, захиалга өгөх хүмүүс ч цөөнгүй болсон.

Үйлдвэрлэлээ эхэлж байхад нутгийн зон олон маань маш сайхнаар хүлээн авч, их дэмжсэн. Ямарваа нэг сийлбэр хийлгэх ч юм уу, модон бүтээгдэхүүн хэрэг болвол манайхыг л зорьж ирдэг болсон

-Бизнес хөгжлийн төвд  үйл ажиллагаа явуулдаг болохоор худалдан авалт боломжийн биз?

-Худалдан авалт сайн байгаа шүү. Захиалгаас гадна бэлэн бүтээгдэхүүнээр нь худалдан авдаг хүмүүс цөөнгүй бий.

-Сийлбэрийн хээ угалзны тухай тодруулж ярихгүй юу. Мэдээж аливаа хээ угалз болгон бэлгэдэлтэй байдаг шүү дээ?

-Тийм ээ. Тавгийн идээний цар тавган дээр гэхэд найман тахил тойруулж сийлсэн байгаа. Мөн түмэн наст хээг сийлдэг. Харин ууц тавьдаг царан дээр тойруулаад 12 жилийг сийлсэн байх жишээний. Энэ цар хурим найрын үеэр их гүйлгээтэй байдаг.

-Одоо ямар бүтээгдэхүүний захиалга аваад байна вэ?

-Дээр хэлсэнчлэн ааруулын хэв, идээний цар, бэлэг дурсгалын зүйлс хийж байна. Мөн гэр хорооллын айлд зориулсан угаалтуур хийдэг. Хамгийн сүүлд авдарны захиалга авчихсан, дунд шатандаа явж байна.

 

-Аливаа бүтээгдэхүүнд хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгаа чухал. Танайх бүтээгдэхүүндээ ямар баталгаа өгөх вэ?

-Гоё, сайхан хийхээс гадна аливаа ажлыг сэтгэлээсээ хийвэл тухайн уран бүтээл, бүтээгдэхүүн төгс бүтээл болон гардаг. Тиймээс бид захиалагчийнхаа бүтээгдэхүүнийг чин сэтгэлээсээ урлаж, чанартай бүтээгдэхүүн гаргаж өгөхийг хичээдэг. Тэр маань хэрэглэгчдэд сэтгэл ханамж болоод баталгаа нь болж өгөх болов уу.

захиалагчийнхаа бүтээгдэхүүнийг чин сэтгэлээсээ урлаж, чанартай бүтээгдэхүүн гаргаж өгөхийг хичээдэг. 

-Цаашдаа үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Бидэнд өрөө маань жижигдээд байгаа. Тиймээс эхний ээлжинд өрөөгөө томруулах талаар төлөвлөж явна. Бүтээгдэхүүний эцсийн шат буюу будгийн ажлаа хийх гэхээр ганцхан өрөө хангалтгүй байдаг. Тиймээс 2-3 өрөөтэй ажлын байртай болох шаардлагатай байна.

Утас: 99345925, 99281023 

Д.Тэмүүлэн