m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 01:21
24
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас ГХЯ-нд аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт эхэлж байна.

09:30 цагаас  МХЕГ-аас нийслэл, орон нутгийн бүх хяналтын газруудын эрсдэлийн удирдлагын ажилтнуудад Шилэн хяналтын систем, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын төлөвлөлтийг хэрхэн хийх талаар сургалт хийнэ.

11:00 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хэвлэлийн бага хуралтай. Шүүхийн шинэ менежментийн талаар болон МУ-ын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл боть-1 ийг танилцуулна. 

11:00 цагаас Монголын хог хаягдал дахин боловсруулах үндэсний холбооноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

17:00 цагаас 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын таван ахмад дайчинд ойн медаль гардуулахаар болжээ. Ойн медаль гардуулах ёслол өманай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд болно.