m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 01:47
102
Какарюү Ананд аварга болсноос хойш анх удаа түрүүллээ

Мэргэжлийн сүмогийн Аки башё амжилттай үргэлжилж дууслаа. Энэ сарын барилдаанд зодоглосон их аварга Какарюү Ананд түрүүлж "Эзэн хааны цом"-ыг хүртлээ. Тэрээр аварга болсноос хойш анх удаа түрүүлж буй нь энэ. 

Энэ сарын онцлох хүн озеки Тэрүнофүжи байсан ч бэртэл авсны улмаас сүүлийн өдрийн барилдаануудад өвдөг шороодлоо. Сэкиваке Ичиножи энэ сард 9-6 үзүүлэлтэйгээр чансаа өгсөх нь тодорхой боллоо. Тэрээр энэ сарын башёд барьц авах, урагш довтлох зэрэг тактикаар түлхүү барилдсан юм. 

Энэ сард Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар, Сококурай Энхтүвшин нар 8-7 амжилттай барилдаанаа дуусгасан бол Тамаваши, Токитэнкү, Сэйро, Кагамио нар тавин хувийн амжилт үзүүлж чадсангүй. 

Жүрёо зиндаанд барилдсан гурван бөхөөс Такайнова А.Баасандорж 9-6 амжилтаар дээд зиндаанд эргэн ирэх нь тодорхой бол Шёотэнро Д.Нямсүрэн макүшита зиндаа руу буухаар болжээ. Араваши Э.Дөлгөөн 7-8 амжилт үзүүлсэн.