m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 03:19
87
Өсвөрийн морин хуурчдын анхдугаар наадам Өмнөговь аймагт боллоо

“Эгшиглэн магнай” хөгжим урлалын компанийн захирал, хөгжмийн зэмсэг урлаач МУСГЗ П.Байгальжавын нэрэмжит Өсвөрийн морин хуурчдын анхдугаар наадам Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадам нь орон нутгийн морин хуурын татлагуудыг өвлүүлэх, хадгалах, сэргээх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Аймгийн засаг даргын ивээл дор МУСГЗ П.Байгальжавтай хамтран зохион байгуулсан юм. 

Наадамд орон нутгийн морин хуурын татлагууд болох Түшээ гүнийн жонон, Уулган шарын явдал, Цэцийн жонон, Ноён Сэврэйн жонон гэх зэрэг татлагууд тоглогдсон байна. Энэхүү наадамд найман сумын 60 гаруй хүүхэд оролцсон бөгөөд хамтлаг, гоцлол гэсэн хоёр төрлөөр шалгаруулалт явагдсан бөгөөд гоцлолын төрөлд 6-8 дугаар анги, 9-12 дугаар ангийн төрөлд шилдгүүдээ шалгарууллаа.