m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 05:58
69
"Өвөрхангай түншлэл-2015" үзэсгэлэн худалдаа боллоо

“Өвөрхангай түншлэл 2015” үзэсгэлэн худалдаа 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна. Тус үзэсгэлэн худалдааны зорилго нь үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, иргэдэд эх орны үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан авах нөхцөл боломжийг олгож байгаагаар онцлог юм.

Үзэсгэлэн худалдаа гурван хоногийн турш үргэлжлэх бөгөөд Өвөрхангай аймгийн 15  сум, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн үндэсний үйлдвэрлэгчид оролцжээ.  Шилдэг оролцогчдод 10 дугаар сарын 9-11-ний хооронд Эрдэнэт хотод зохион байгуулагдах Хангайн бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцох эрхийг олгох юм.