m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 06:19
220
Төвийн бүсийн Ардчилсан намын гишүүд чууллаа

АН-ын Төвийн бүсийн чуулган өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа. Тус чуулган “Монгол хүн-2020” өнөөдөр, маргааш хөтөлбөрийн хүрээнд болсон бөгөөд Төв, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөгөвь, Дундговь зэрэг аймгуудаас 500 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан юм.  Энэ үеэр Ардчиллын үнэ цэнэ, түүхэн туршлагын талаар болон төлөөлөгчид  өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай асуудлаа хэлэлцлээ.

Ардчиллын үнэ цэнэ, түүхэн туршлагын талаар болон төлөөлөгчид  өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай асуудлаа хэлэлцлээ

Түүнчлэн “Төвийн бүсийн хөгжлийн асуудал” сэдвээр аймгуудын АН-ын дарга нар илтгэл тавив. “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үндсэн таван дэд хөтөлбөрийн дагуу салбар хуралдаанууд болж хэрэгжилт, үр дүнгийн талаар харилцан санал солилцлоо.

“Монгол хүн-2020” хөтөлбөрийн үндсэн таван дэд хөтөлбөрийн дагуу салбар хуралдаанууд болж хэрэгжилт, үр дүнгийн талаар харилцан санал солилцлоо

“Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын зорилтууд, Үндэсний хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд хийгдсэн Шинэчлэл, Шийдлийн бүтээн байгуулалтын ажлыг дүгнэх, хэлэлцэх зорилготой энэхүү чуулга уулзалтанд Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, АН-ын Нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын сайд, дэд сайд нарын төлөөлөл, ҮЗХ-ны гишүүд, Аймгийн удирдлагууд, анхан шатны намын дарга нар, гишүүд төлөөлөгчид оролцсон билээ.

Төвийн бүсийн чуулганыг нээж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үг хэлсэн. Тэрбээр “Бид энэхүү чуулганаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар үр дүнд хүрсэнээ дүгнэж, цаашид юу хийж, ямар асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэдгээ хэлэлцэх ач холбогдолтой юм” хэмээв. Чуулганд оролцогчдод хандан өнгөрсөн хугацаанд хийж бүтээснээ үнэлж дүгнэн, учир дутагдалтай асуудлаа шүүмжилж, амжилттай хэрэгжүүлсэн ажлаа сайшааж, цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг уриалав.

Тус чуулганаар Ардчилсан намынхан зөвхөн дотоод асуудлаа хэлэлцэх бус, улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог хэрхэн хангах асуудлыг чухалчлан тэдэнтэй хамгийн ойр ажилладаг орон нутгийн төлөөллийн санал бодлыг сонсож, ирэх сонгуулиар мөрийн хөтөлбөртөө тусгах онцлогтой аж.