m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 06:54
111
Хөрөнгөө ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн мэдээлэл нууц байна

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын талаар  Сангийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь 2015 оны наймдугаар сарын 07-ны өдөр УИХ-аар батлагдсан. Хууль батлагдсантай холбогдуулж Сангийн яам болон холбогдох байгууллагуудтай хамтарч хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэлийг хангажээ.

Энэхүү хуулийн зорилго нь бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил тод болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж буй.

Бүртгэлээс гадуурх хөрөнгө, орлого, үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр ил тод болгон мэдүүлсэн тохиолдолд тухайн этгээдийг хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөд оршиж буй

Энэ талаар Сангийн дэд сайд С.Пүрэв ”Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журмыг Засгийн газар наймдугаар сарын 31-ны өдөр баталсан. Тус журамд хуулийг хэрхэн хэрэгжүүлж, зохион байгуулах талаар тусгасан  бөгөөд тогтоолын дагуу Сангийн яам, МҮХАҮТ холбогдох бусад олон нийтийн байгууллагууд хамтарч хуулийг сурталчлах,  хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хуулийн зорилго нь татварын бүртгэл тооцоог сайжруулах, далд эдийн засгийг багасгаж хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд цаашид шударгаар үйл ажиллагаа явуулах боломжийн эхлэлийг бий болгож буйгаараа ач холбогдолтой. Энэхүү хуулийн хамрах хүрээ нь 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд хөрөнгөө нуун дарагдуулсан бол түүнийг ил тод болгоход оршино. Түүнчлэн 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор ил тол болгох үйл ажиллагааг гүйцэтгэх ёстой гэсэн зохицуулалтыг хуулинд тусгасан. Гэхдээ хуулиар тогтоосон хариуцлагаас нэг л удаа чөлөөлөхөөр тусгасан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Хуульд хамрагдах хөрөнгө орлого, үйл ажиллагааг ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нууц байна” гэлээ.

Хуулиар тогтоосон хариуцлагаас нэг л удаа чөлөөлөхөөр тусгасан