m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 07:31
61
Зарим бараа бүтээгдэхүүнийг аль улсаас оруулж ирсэн нь тодорхойгүй байна

ШӨХТГ-аас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шошгожилт зэрэгт хяналт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ.Тодруулбал, импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг тэмдэглээгүй, хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, үүгээрээ хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зөрчил илэржээ. Жишээлбэл, “Цайны ертөнц” ХХК-ийн “Найман тахилтай цай”, “Стимо” ХХК-ийн “Гүрж ногоон цай”, “Миний сүлжээ” дэлгүүрийн худалдаалж буй “Бөмбөөлэй цагаан будаа”, “Бамаш”, “Тэмүүлэн маш” ХХК-ийн худалдаалж буй цагаан будаа, “Таван богд интернэйшнл” ХХК-ийн “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэсэн улс орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй байсан аж. Эдгээр нь MNS CAC 1:2007 савласан бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүй байна. Тиймээс зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.