m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 09:08
151
Буудайн чанарыг богино хугацаанд тодорхойлох боломжтой боллоо

Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас буудайн чанар, хяналт, шинжилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байна. Швед улсын Пертен компанийн үр тарианд шинжилгээ, хяналт хийх зориулалт бүхий IM9500 загварын багажийг өнөөдөр хүлээн авсан бөгөөд энэ үеэр ХХАА-н сайд Р.Бурмаа болон бусад холбогдох албаны хүмүүс байлцаж, буудайн чанарын туршилт хийлээ. Өмнө нь манай улсын хувьд улаан буудайн цавуулгийн хэмжээг гар аргаар 30 минутын хугацаанд хэмждэг байсан бол энэхүү багажийг ашигласнаар бүх төрлийн үр тарианы чийг, цавуулгийг нэг минут хүрэхгүй хугацаанд хэмжих боломжтой болж байгаа аж.