m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.28 09:13
41
Намрын ээлжит чуулганы цагийг тогтоох тухай захирамж гаргав

УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны есдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гаргалаа.
       

Уг захирамжид:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосугай.

2.Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосугай гэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.