m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 01:11
25
Цас орж хүйтрэхийг анхааруулж байна

Өнөө маргаашдаа нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хур тунадас орж, хүйтрэхийг анхааруулж байна. 30-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 10 дугаар сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд ихэнх нутгаар, 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.