m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 01:17
35
Өнөөдөр болох үйл явдлууд

- Гал унтраах 10 дугаар ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ажиллагаа ГУА-х 10 дугаар ангийн хашаанд / хүнсний 1-р дэлгүүрийн баруун талд/ өнөөдөр 11.30 цагт болно. Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга н.Цагаан, МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар нар гардуулан өгнө.

 "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.00 цагт  Компаниуд хамтарч Ашигт малтмалын газрын тухай ноцтой мэдээ дэлгэнэ.

- Баянгол дүүргийн 94 дүгээр цэцэрлэг өнөөдөр 09.30 цагт нээлтээ хийнэ. Хуучин Төмөр замын тасалбар борлуулах цэг байсан байрыг цэцэрлэг болгон засч, нээлтээ хийж байна.

-  Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдээр гаргаж байгаа үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 11.00 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд болно.