m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 01:59
41
“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчдийг бүртгэж эхэллээ

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай.   

Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон бүтээж, Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, өрсөлдөх чадвартай, орчин үеийн техник технологийн шинэ шийдэл, байгаль орчинд ээлтэй байдал, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг үзүүлэлтүүдийг зорилгоо болгон ажилласан аж ахуйн нэгжийн шаардлага хангасан бүтээн байгуулалтын ажлуудыг нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шалгаруулна.

Иймд “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-д нэр дэвшигчид материалаа 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал

  • “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шангнал”-д нэр дэвших хүсэлт бүхий албан бичиг
  • Нэр дэвшсэн байгууллагын танилцуулга

- Байгууллагын түүхэн замнал
- Байгууллагын өмчлөгч этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Өмнө хийж гүйцэтгэсэн ажлын товч танилцуулга
- Нийслэл болон дүүргийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч эсэх
- Нийслэл, дүүргийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон эсэх
- Ажлын байрыг олноор бий болгосон
- Эрүүл, аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан эсэх

Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын танилцуулга

- Хөрөнгө оруулалтын хэмжээ
- Ашиглаж буй техник технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт   хүрсэн
- Фото зураг зэргийг бүрдүүлэх юм байна.