m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 02:13
65
"Элэг нэгтэн" ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

"Амьдрах тасалбар", "Дурласаны маргааш","Хөх толбот хүмүүс", "Кино шиг амьдрал", "Дүүлэн нис" зэрэг дэлгэцийн олон бүтээлүүдээ үзэгчдэд хүргэсэн Doz Plus энтертайнмэнт дахин нэгэн шинэ уран бүтээл "Элэг нэгтэн" уран сайхны киногоо ирэх сарын 2-нд албан ёсоор нээх гэж байна.

Киноны найруулагчаар Ш.Доржсүрэн, продюсераар А.Мөнгөнзул, зохиолчоор Ш.Доржсүрэн, Ж.Дүүрэнтөгс, Ц.Байгалмаа нар ажиллаж гол дүрүүдэд А.Мөнгөнзул, М.Тэргэл, Напаткорн Митр Ет, Витаяя Пансринграм, Ковит Ваттанакул, Сайча Вонгвирот нар оролцон тоглосон байна.