m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 02:17
101
Сошиалаар сонин юу байна

Сошиалаар сонин юу байна?

1. Retweeted Содоо (@sodo_niitlelch):

Энэ жил Ургац байхгүй, Мөнгө байхгүй, Цахилгааны хөнгөлөлт байхгүй, Нүүрс хөтөлбөр ч байхгүй. Яаж давна даа хэдүүлээ

2. Олимп 311 хоногийн дараа эхэлнэ. 
Болох хугацаа:
2016 оны 8 сарын 5-нд эхлэж (5 дахь өдөр)
2016 оны 8 сарын 21-нд (бүтэн сайн өдөр) өндөрлөнө

3. Цаг төрийн урьдчилан сэргийлэх мэдээ.

"Засаг дарга нарын дэргэдэх онцгой байдлын үед зарцуулах нөөц хөрөнгийг Засгийн газрын төсөв тасалдсан учир цалин тавихаар эргүүлэн татсан байна. Иймд цаг агаарын онц ноцтой нөхцөл байдал үүсэхэд төрөөс дэмжлэг хүсээд нэмэргүй байх болов уу? Иймд өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн хангаж, хүндрэлтэй нөхцөл тулгарвал бие даан шийдэх тал дээр малчид тариаланчид, хөдөлмөрчид анхаарах шаардлагатай болж байх шиг байна.

Ерөнхий сайдын зөвлөхүүд болон хэвлэл мэдээллийн албаны өмнөөс мэдэгдэл хийчих юм байна л даа"

4. Ардчилалын алтан хараацайнуудын нэг Б.Рэнцэнтавхай фейсбүүкийн бараг л донтогч. Маш олон сонирхолтой постуудыг тавьдаг түүний санааг нэлээдгүй олон хүн дэмжсэн байх юм.

"Улаанбаатар гэж ямар ч утгаггүй нэр! Краснодар, Красноводск Красно -Озёрск, Красноярск, Kызыл Улан-Уде, Улан Батор, КрасноГавноск ийм жагсаалтын үргэлжлэл юм шүү дээ, Ийм элий балай харь хүний өгсөн нэртэй улс нийслэл гэж дэлхийд байхгүй, үндэсний доромжлол!!!

5. Urangoo Altangerel

"Татварын байцаагч сая ярьж бна... ‪#‎Exclusive‬ шиг зуу зуун саяын өр байхгүй л дээ, багахаан хэмжээний татварын өртэй. Тэгэхдээ Майцэцэг эгчийн ярилцлагыг үзээд бас нэг юм бодогдлоо. 30% маржинтай бизнес хийгээд 20% татварт төлөөд эдийн засгийн тогтворгүй энэ үед жижиг бизнес эрхлэгч мань мэт байтугай хүмүүс энэ асуудал болсон байна. Ашгийн нүдээр биш аягүй сайхан улс орноо гаднын хөгжилтэй улс шиг болгох том зорилго сэтгэлээр бага ашиг харж бизнес хийх бол яах аргагүй боломжгүй болжээ..."

6. Хамгийн олон лайктай зурагнууд.

"Залуу нас"

"Их жанжны бодит зураг"

"Туул гэж хуучин монголоор бичигджээ"