m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 02:35
71
МУЭ-ийн уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд соёлын аялал жуулчлал, соёлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уран бүтээлчдэд дэмжлэг үзүүлэх, соёлын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, олон нийтэд урлагийн боловсрол олгох зорилгоор "UB ART FAIR-2015" дүрслэх урлагийн үзэсгэлэнг есдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Энэ хүрээнд МУЭ-ийн уран бүтээлчдийн үзэсгэлэн "Маршал арт" галерейд нээгдээд байна.