m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 03:13
46
Төрийн албан тушаалтнууд нийлж хүчингийн хэрэг үйлджээ

Өнгөрсөн пүрэв гарагт буюу энэ сарын 24-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрийн албаны хариуцлагатай албан тушаалтнууд нийлж архидан 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. 

Хэргийг Ү, Х, А гэх сумандаа хариуцлагатай төрийн алба хашдаг гурван этгээд үйлдсэн гэх бөгөөд нэгийг нь хэрэгт холбогдуулан хорьсон бол нөгөө хоёрыг нь гадуур байцааж байгаа юм байна. Харин хохирогч Б нь Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Хохирогч нь тус суманд өөр сумаас ирж ажиллаад жил гаруй болж байгаа гэнэ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.