m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.29 10:06
55
"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн баг Намяанжүгийн Соёлын төвд зочиллоо

"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн баг нийслэл, хөдөө орон нутгийн үндэсний үйлдвэрлэгчдийнхээ ажил үйлсийг олон нийтэд таниулан сурталчлах ажлыг тасралтгүй хийж байгаа билээ. Тэгвэл энэ удаа олон улсын хэмжээнд төслөө хэрэгжүүлж БНСУ-д байгаа баялаг бүтээгчдээ алдаршуулахаар тус улсыг зориод байгаа юм. Төслийн багийн хамт олон Солонгос улсын Намяанжүгийн Соёлын төвд Монголын соёлын өвийн үнэт баялгийг түгээн дэлгэрүүлж буй залуусаа дэмжин ажиллалаа. Тус төв нь угсаатны зүй, түүхийн болон байгалийн гурван музейг үзүүлэх, морьтны гайхамшиг, уран нугараач циркчдийн нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж, Монголын соёлыг гаднын жуулчдад таниулан сурталчилж байгаа аж.