m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.30 05:24
57
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг саатуулжээ

Энэ сарын 29-ны  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  401 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  286  дуудлага бүртгэгдсэн байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Төв аймгийн Өндөр ширээт сумын Бүс уулын зүүн замд М.Пажеро маркийн О жолоочтой авто машин онхолдож зорчигч 72 настай эмэгтэй Д нас барж хоёр хүн гэмтсэн байна. 

Мөн Сонгинохайрхан дүүргийн нутаг Зүүн салааны зам, Номуун дэлгүүрийн урд замд Х.Аванте маркийн авто машины жолооч Ё нь явган зорчигч 51 настай эрэгтэй  М-г мөргөж гэмтээжээ.