m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.09.30 06:34
42
Хөдөлмөрийн яармагийг Бүрэгхангай суманд зохион байгууллаа

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, чанар, хүртээмжийг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд шуурхай хүргэх, сурталчлах зорилгоор “ХӨДӨЛМӨР–ХӨГЖЛИЙН ГАРЦ” хөдөлмөрийн яармагийг  Булган аймгийн Бүрэгхангай суманд зохион байгууллаа. Яармагт аймгийн Засаг даргын орлогч Д.Чимгээ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн Нийгмийн бүлэг халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн М.Батчимэг, Бүрэгхангай сумын удирдлагууд, аймгийн хөдөлмөрийн хэлтсийн хамт олон  урилгаар оролцон хөдөлмөр эрхлэгчиддээ амжилт хүслээ.

Булган аймгийн урд бүсийн долоон сумын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болох хувиараа аж ахуй эрхлэгчид тус яармагт оролцлоо. Үзэсгэлэн яармагт долоон сумын ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, иргэдийн төлөөлөл 180 гаруй хүн оролцсон юм. Иргэд, бүлэг, хоршоо, аж ахуй нэгжийн 174 төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарч, 6,226,000 төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.

Булган аймгийн хэмжээнд энэ онд 1,1 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөрийн зээлийг олгож байгаа бөгөөд одоогоор 80 хувийн хэрэгжилттэй байна. Энэ оны гуравдугаар улирлын хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөр болон бүтээн байгуулалтаар 833 шинэ ажлын байр бий болоод байна.