m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 01:19
38
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн" Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны тулгамдсан асуудлын талаар болон Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, түүний хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ.

10:00 цагаас Геронтологийн үндэсний төв “Олон Улсын Ахмадын Өдөр” болон “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын нээлтийн үйл ажиллагаа, өдөрлөгийг Эрүүл Мэнд Спортын Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Монголын Ахмадын Холбоо болон бусад ахмадын хороодтой хамтран “Эрүүл насжилтыг дэмжих” өдөрлөг  “Чингисийн талбай”-д тэмдэглэнэ.

10:00 цагаас Монгол Ардын намын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын ордны их танхимд МАН болон МАХН-ын ахмадуудад зориулан мэндчилгээ дэвшүүлнэ.

11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд элэгний B.C вирусын эсрэг аян зарлаж байгаагаа мэдэгдэх юм байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас оролцож, аяны хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийнэ.

14:00 цагаас Монголын хүүхдийн ордонд Мэргэжлийн боловсролын сургуулиудын багш нарын баярын хурал эхэлнэ. Хурлын үеэр шилдэг багш нараа шагнана. 

14:00 цагаас Нийслэлийн Удирлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрсөн, төвлөрсөн бус ус хангамжид ашиглагдаж байгаа газрын доорх усны нөөцийг дахин үнэлж, ашиглалтын зохистой горимыг тогтоох ажлын үр дүнгийн талаар, Дэлхийн Оюуны спортын Универсиад их наадмыг 2033 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эх авах ажлын сургалт хийх тухай зэрэг асуудал хэлэлцэнэ.