m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 01:56
36
Дөрвөн настай хүүг мөргөж гэмтээжээ

Энэ сарын 30-ны  өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  419 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  319  дуудлага бүртгэгдсэн байна.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Баянзүрх дүүргийн нутаг Их тойруу 11 б байрны урд замд Т.Спринтер маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч дөрвөн настай хүүг мөргөж гэмтээжээ.  Явган зорчигч М нь ганцаараа гадаа тоглож байсан аж.  Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын бүс, хамгаалах суудлыг хэрэглээгүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байгааг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.