m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 02:22
103
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр "Од" кашемирын үйл ажиллагаатай танилцлаа

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр Дундговь аймагт ноос, ноолууран бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зорилготой үйл ажиллагаагаа явуулж буй “Од” кашемир сүлжмэлийн үйлдвэртэй танилцлаа.  Тус цехийн бүтээгдэхүүн хоёр удаа аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан төдийгүй бүсийн шинж чанартай үзэсгэлэн яармагт орон нутгаа төлөөлөн оролцож цом хүртэж байсан нь тус хамт олны чадварын илрэл юм.

Манай үйлдвэр найм дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгчийн хүссэн дизайны шийдлийн дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нь бидний онцлог. Түүхий эд материалыг “Говь” “Сор” “Гоёо” зэрэг дотоодын үйлдвэрлэгчдээс нийлүүлдэг аж.

Од” кашемирын үйлдвэрийн дарга Н.Бат-Эрдэнэ

Манай үйлдвэр хэрэглэгчийн хүссэн загвар, өнгө шийдлийн дагуу бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж байна. Мөн зөвхөн үйлдвэрлээд зогсохгүй аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажлын байран дахь сургалтын үйл ажиллагааг явуулж байна. Хөдөлмөрийн хэлтэс түүхий эд материалыг үнийг гарган харин үйлдвэрт тус хүмүүсийг үнэгүй суралцуулж, дадлагажуулдаг. Өөрсдийн гэсэн ноос угаах, самнах үйлдвэрийг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Барилгын ажлын явц 70 гаруй хувьтай явж байна.

Ноос, ноолууран хувцасыг угааж арчлах тал дээр ихээхэн асуудал тулгардаг. Тэгвэл уг хамт олон хэрэглэгчдийн хувцсыг өөрсдийн үйлдвэрт стандартын дагуу угааж цэвэрлэх үйлчилгээг давхар үзүүлдэг юм. 2013 онд аймгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлд хамрагдаж 90м/кв ажлын байр болон тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийсэн байна. 

Эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан загвар

Хүүхдийн малгай, ороолтны дизайны  шийдэл