m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 06:13
142
Роналду 500 дахь гоолоо орууллаа

Аваргуудын лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. “Реал Мадрид” клуб Шведийн "Мальмо"-той тогллож 2:0-ээр буулгаж авчээ. Энэ тоглолтын хоёр гоолыг Роналду оруулж, багтаа ялал авчирсан төдийгүй кареарынхаа 500 дахь гоолыг оруулсан байна. Мөн Аваргуудын лигт 22 удаа дубль хийсэн амжилтаараа Мессигийн рекордыг эвдлээ.  Харин хоёр дахь нь  “Реал”-ын төлөө оруулсан 323 дахь гоол байжээ.