m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.10.01 07:07
183
Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчдийн уриалгыг хамтран шийдвэрлэжээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл анхдугаар зөвлөгөөнөө өнгөрөгч наймдугаарс сарын 24-нд  хийж  есөн заалт бүхий уриалгыг гаргасан билээ. Салбар зөвлөлийн удирдлагууд Сүхбаатар аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж дээрхи уриалгыг танилцуулж, найман асуудлыг шийдвэрлэжээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн  О.Батсайхан 

Баялаг бүтээгчдийн бизнесийн таатай орчны бүрдүүлэх, орон нутгийн зах зээлийг хамгаалах асуудлын хүрээнд аймгийн Засаг даргатай уулзаж дээрхи есөн асуудлын ус, цахилгаан, дулаанаас бусад найман асуудлыг харилцан ярилцаж шийдвэрлэсэн. Үүний дагуу орон нутгийн үйлдвэрлэгчдийн зах зээлийг хамгаалах захирамж гаргах асуудлыг шийдвэрлэж чадсан. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дэмжиж ажиллах, зээл тусламжийг эздэд нь хүргэхээс гадна эх оронч дэлгүүр хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар болсон. 

Манай салбар зөвлөл төр-иргэний нийгмийн байгууллага-үйлдвэрлэгчдийн гурвалсан холбоог сайжруулах үүднээс аймгийн удирдлагатай эхний асуудлыг шийдвэрлэж мөн, дэлгүүрийн эзэдтэй "Эх оронч дэлгүүр" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрүүд орон нутгийн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авч, борлуулж эхэлсэн байгаа. Манай аймагт импортын бараа бүтээгдэхүүнээс илүү орон нутгийн үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах хандлага нэмэгдсэн.

"Эх оронч дэлгүүр" хөтөлбөрийг аймгийн төвийн 21, сумдын 12 дэлгүүр  дэмжин Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байгаа аж. Өнгөрөгч есдүгээр  сарын 20-оос энэ сарын 20-ны өдөр хүртэл хэрэгжүүлэх юм. Эх оронч дэлгүүр гэдэг нь орон нутгийг зах зээлийг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хандлагыг бий болгох зорилгоор хэрэгжүүлж хөтөлбөр юм.